Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр огноо: 2026 оны 10-р сарын 21

Энэ бодлого нь Lotback (lotback.app) таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Бид Монгол Улсын хувь хүний мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийг баримтална.

1. Мэдээллийг хариуцагч

Lotback (lotback.app). Холбоо барих: support@lotback.app.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

ТөрөлМэдээлэл
НэвтрэхИмэйл хаяг. Google-ээр нэвтэрвэл Google-ийн өгсөн имэйл, профайлын нэр
ПрофайлДэлгэцэнд харагдах нэр
Брокерийн дансБрокер, MT5 дансны дугаар эсвэл брокерийн UUID, дансны эзний нэр, дансны төрөл, баталгаажуулалтын арга ба төлөв, огноо, холбоотой тэмдэглэл
Cashback, walletБрокероос ирсэн арилжааны хэмжээ (лот), комиссын дүн, ордерын үндсэн мэдээлэл, таны cashback бичилт, үлдэгдэл
ТөлбөрБанкны нэр, дансны дугаар, дансны эзний нэр, татах хүсэлт (дүн, ханш, лавлах дугаар, татгалзсан шалтгаан)
Санал болгосон брокерНүүр хуудасны "Брокер санал болгох" маягтаар оруулсан: брокерийн нэр, имэйл. Нэвтэрсэн бол таны хэрэглэгчийн ID. IP хаягийг шууд биш, нууц түлхүүрээр хэшлэж (буцаах боломжгүй) хадгална
Аюулгүй байдалҮйлдлийн бүртгэл (audit log), данс баталгаажуулах оролдлогын үр дүн, имэйл кодын хэш (кодыг өөрийг нь хадгалдаггүй)
ХэрэглээТаны зөвшөөрлөөр Google Analytics 4 болон Meta Pixel (хуудас, ерөнхий үйлдэл, төхөөрөмж, ойролцоо байршил). Vercel Analytics (cookie ашигладаггүй)
ЧатТа чатад өөрөө бичсэн нэр, имэйл, мессежийн агуулга, мөн IP хаяг, хөтөч/төхөөрөмжийн мэдээлэл, cookie ID. Чат нь нэвтрээгүй, нэвтэрсэн хэнд ч адил (anonymous) ажилладаг; бид таны нэр, имэйл, хэрэглэгчийн ID, дансны мэдээллийг чат руу автоматаар дамжуулдаггүй

Бид таны брокерийн дансны нууц үг, нэвтрэх эрхийг хэзээ ч асуухгүй, цуглуулахгүй. Чатад нууц үг, нэг удаагийн код (OTP), банкны карт эсвэл дансны нууц мэдээлэл бүү бичээрэй.

Брокер санал болгох маягт. Нүүр хуудсан дээрх маягтыг нэвтрээгүй хүн ч бөглөж болно. Маягт зөвхөн брокерийн нэр болон имэйл асууна. Имэйлийг зөвхөн санал болгосон брокер нэмэгдэхэд мэдэгдэх зорилгоор асууна. Илгээсэн мэдээлэл манай өгөгдлийн санд (Supabase) хадгалагдана, гуравдагч талын маягтын үйлчилгээ (Google Form, Tally г.м.) ашиглахгүй. Мэдээллийг зөвхөн Lotback-ийн админ харна; нийтэд, бусад хэрэглэгчид харагдахгүй. IP хаягийг давхар болон хэт олон илгээлтээс хамгаалахад ашиглах бөгөөд түүнийг шууд бус, хэш хэлбэрээр хадгална. Маягтыг илгээсэн тоог (имэйл, бичсэн текстгүйгээр) Google Analytics-д зөвшөөрсөн тохиолдолд л тооцно.

3. Юунд ашигладаг вэ

  • Бүртгэл, нэвтрэлтийг ажиллуулах.
  • Брокерийн дансыг баталгаажуулж, cashback-ийг тооцох, wallet-д бүртгэх.
  • Татан авалтыг шалгаж, төлөх, төлбөрийн маргааныг шийдэх.
  • Залилан, давхар данс, зөрчлөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах.
  • Санал болгосон брокерийг нэмэх эсэхээ шийдэх, нэмэгдэхэд (имэйл өгсөн бол) мэдэгдэх.
  • Хууль тогтоомж, татвар, нягтлан бодох бүртгэлийн шаардлагыг биелүүлэх.
  • Таны зөвшөөрлөөр сайтыг сайжруулах статистик (Google Analytics) болон сурталчилгааны үр дүнг хэмжих (Meta Pixel).

Бид таны мэдээллийг зарахгүй. Таны зөвшөөрлөөр ажилладаг Meta Pixel-ээс бусад тохиолдолд зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд мэдээлэл өгөхгүй.

Meta Pixel. Та cookie-г зөвшөөрсөн тохиолдолд л манай сайт Meta Pixel (Meta Platforms-ийн хэмжилтийн хэрэгсэл)-ийг ачаалж, сурталчилгааны үр дүнг хэмжихэд зориулж хуудасны үзэлт болон ерөнхий үйлдлийг (жишээ нь бүртгүүлсэн, тооцоолуур ашигласан, данс холбох хүсэлт гаргасан) Meta руу дамжуулна. Брокерийн нэр, лотын тоо, cashback-ийн дүн, имэйл, брокерийн дансны дугаарыг Meta руу ХЭЗЭЭ Ч илгээхгүй. Зөвшөөрөөгүй эсвэл татгалзсан бол Meta Pixel ачаалагдахгүй. Сонголтоо footer дахь "Cookie-ийн сонголт"-оор хэдийд ч өөрчилнө.

4. Хэнтэй хуваалцдаг вэ

Үйлчилгээг ажиллуулахад дараах үйлчилгээ үзүүлэгчид таны мэдээлэл боловсруулдаг:

ҮйлчилгээЮундЯмар мэдээлэл
SupabaseӨгөгдлийн сан, нэвтрэлт, файл хадгалалтДээрх бүх мэдээлэл
VercelВэб хостинг, лог, Vercel AnalyticsХуудас үзэлт, техникийн лог
ResendИмэйл илгээхИмэйл хаяг, баталгаажуулах код, дансны өөрчлөлтийн мэдэгдэл (банкны дансны сүүлийн 4 орон)
GoogleGoogle-ээр нэвтрэх сонголт, Google Analytics 4 (зөвшөөрсөн бол)Имэйл, профайл, хэрэглээний статистик
Meta (Facebook, Instagram)Meta Pixel (зөвшөөрсөн бол)Хуудасны үзэлт, ерөнхий үйлдлийн нэр (бүртгүүлсэн, данс холбох хүсэлт гаргасан гэх мэт), cookie ID, хөтөч/төхөөрөмжийн мэдээлэл
Tawk.toСайт дээрх чат, дэмжлэгТаны чатад бичсэн нэр, имэйл, мессеж, IP хаяг, хөтөч/төхөөрөмжийн мэдээлэл, cookie ID
БрокеруудДанс баталгаажуулах, cashback тайлан авахExness: таны оруулсан имэйл. MOT Capital: таны UUID. Бусад брокерт данс баталгаажуулахад шаардлагатай дансны дугаар

Дээрх үйлчилгээ үзүүлэгчдийн серверүүд Монгол Улсын гадна байж болох тул таны мэдээлэл гадаад улсад боловсруулагдаж болно. Бид хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.

5. Cookie болон ижил төстэй технологи

НэрЗорилгоХугацаа
sb-... (Supabase)Нэвтэрсэн төлөвийг хадгалах. ШаардлагатайСессийн хугацаа
lb_nextGoogle-ээр нэвтэрсний дараа буцах хуудсыг санах. Шаардлагатай10 минут
lb_consentCookie-ийн сонголтыг санах. Шаардлагатай1 жил
_ga, _ga_* (Google Analytics)Статистик. Зөвхөн таны зөвшөөрлөөрОйролцоогоор 2 жил
_fbp, _fbc (Meta Pixel)Сурталчилгааны үр дүнг хэмжих. Зөвхөн таны зөвшөөрлөөрОйролцоогоор 3 сар
Tawk.to (чат)Чатын сессийг хадгалж, чатыг үргэлжлүүлэх. Чатын виджет ачаалагдсан үед тавигдана, cookie-ийн зөвшөөрлөөс хамаарахгүйСессийн хугацаа болон Tawk.to-ийн тогтоосон хугацаа

Чатын үйлчилгээ (Tawk.to) чатын сессийг хадгалахын тулд cookie болон хөтчийн localStorage ашиглаж болно. Бусад зорилгоор бид localStorage болон sessionStorage ашигладаггүй. Статистикийн cookie-г зөвшөөрөөгүй бол Google Analytics болон Meta Pixel ажиллахгүй, харин чатын виджет cookie-ийн сонголтоос үл хамааран ачаалагдана. Чатын cookie, хадгалалтыг хөтчийнхөө тохиргооноос устгаж болно. Сонголтоо хөтчийн cookie-г устгаж өөрчилж болно.

6. Хэр удаан хадгалдаг вэ

  • Бүртгэл идэвхтэй байх хугацаанд.
  • Wallet, cashback, төлбөрийн бүртгэлийг хууль тогтоомж, татвар, нягтлан бодох бүртгэл, маргаан шийдвэрлэх зорилгоор хууль тогтоомжоор шаардсан хугацаанд хадгална.
  • Таарсангүй Exness дансны дугаарыг 90 хоногийн дараа автоматаар устгана.
  • Баталгаажаагүй, 14 хоногт дуусгавар болсон дансны хүсэлтийн имэйлийг устгана.
  • Үйлдлийн бүртгэлийг аюулгүй байдал, маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд хадгална.
  • Санал болгосон брокерийн мэдээллийг автоматаар устгахгүй; та устгуулахыг хүсэх үед устгана.

7. Хэрхэн хамгаалдаг вэ

  • Сайт болон өгөгдлийн дамжуулалт HTTPS-ээр шифрлэгдсэн.
  • Банкны дансны дугаар таны дэлгэц дээр зөвхөн нуусан хэлбэрээр (••••1234) харагдана. Бүтэн дугаарт зөвхөн эрх бүхий админ хандана.
  • Татан авалтын данс нэмэх, өөрчлөхөд имэйл кодоор баталгаажуулна.
  • Админы хэрэглэгчийн мэдээлэл үзсэн үйлдэл бүртгэгддэг.
  • Брокер санал болгох маягтын өгөгдөл бүхий хүснэгтэд вэб хөтөчөөс шууд хандах эрх байхгүй; зөвхөн манай серверээр бичигдэж, админ уншина.

Ямар ч систем 100 хувь аюулгүй байж чаддаггүй. Таны мэдээлэлтэй холбоотой зөрчил гарвал хууль тогтоомжийн дагуу мэдэгдэнэ.

8. Таны эрх

Та дараах эрхтэй:

  • Өөрийн мэдээллийг үзэх, хуулбарыг авах.
  • Алдаатай мэдээллийг засуулах.
  • Мэдээллээ устгуулах. Dashboard-ын "Тохиргоо" хэсгээс эсвэл имэйлээр хүсэлт гаргана. Брокер санал болгох маягтаар илгээсэн мэдээллийг устгуулахыг имэйлээр хүснэ (нэвтэрч илгээгээгүй бол ижил имэйл эсвэл брокерийн нэрээр олно).
  • Статистикийн cookie-д өгсөн зөвшөөрлөө хэдийд ч буцаах.

Хүсэлтийг support@lotback.app хаягаар илгээнэ үү. Бид хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэхийг зорино. Устгалын хүсэлтийн үед wallet, төлбөр, cashback-ийн бүртгэлийг хууль тогтоомжоор хадгалах шаардлагатай бол таныг тодорхойлох мэдээллийг салгаж (нэргүйжүүлж), бүртгэлийг хэвээр үлдээнэ. Тэр тохиолдолд тайлбарлаж хариулна.

9. Хүүхэд

Lotback нь 18-аас доош насны хүмүүст зориулагдаагүй. 18-аас доош хэрэглэгчийн мэдээлэл цуглуулсныг мэдвэл устгана.

10. Бодлогын өөрчлөлт

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэ огноотойгоор нийтэлнэ. Чухал өөрчлөлтийг имэйл эсвэл апп дотор мэдэгдэнэ.

11. Холбоо барих

support@lotback.app